Tag archive
7 нийтлэгдсэн түүх

Halloween-ийн шөнө гурван найз Окефеноки намагт хоноглож, галын дэргэд аймшгийн түүхээрээ өрсөлдөнө. Гэвч тэдний ярьсан Дэнлүүт Жакийн домгийг үл таних хөгшин залруулж эхлэхэд, манан дундах гэрлүүд улам ойртсоор байлаа. Эх зохиол: “Ghost Stories” | Зохиогч: PaladinFoster | Эх сурвалж: SCP Wiki | Лиценз: CC BY-SA 3.0

1992 онд Мэри гэдэг эмэгтэй smile.jpg нэртэй нэгэн зургийг харснаар амьдрал нь орвонгоороо эргэнэ. Тэр цагаас хойш шөнө бүр инээмсэглэсэн нохой зүүдэнд нь ирж, ердөө ганцхан зүйл шаардана: "Үүнийг цааш тараа." Эх зохиол: Michael Lutz | Анх нийтлэгдсэн: 2010 оны 8 дугаар сарын 27

1940-өөд оны сүүлээр таван улс төрийн хоригдлыг туршилтын хийн тусламжтайгаар арван таван хоног унтуулахгүй байлгажээ. Эхний хэдэн өдөр бүх зүйл хэвийн байсан ч тасалгааны цаанаас сонсогдох дуу чимээ аажмаар намжиж, арван тав дахь шөнө хаалгыг нээхэд судлаачдын төсөөлөөгүй зүйл тэднийг хүлээж байлаа.

Хойд Каролинагийн ойд олон жилийн өмнө хаалгаа барьсан Disney-ийн амралтын газар бий гэх цуурхлыг шалгахын тулд нэгэн залуу ганцаараа Мауглийн ордон руу нэвтэрнэ. Эвдэрч сүйдсэн барилгаас үнэтэй дурсгалын зүйл олно гэж бодсон түүнд “Зөвхөн маскотуудад” гэсэн хаалганы цаана хэзээ ч гадагш гарах ёсгүй зүйл хүлээж байлаа.

Sonic.exe бол SEGA-гийн бүтээл биш, хэн нэгний хакердсан тоглоом ч юм уу, эсвэл бүр хүн биш “ямар нэг зүйл”-ийн бүтээсэн байж мэдэх хачирхалтай Sonic тоглоомын CD-ний тухай аймшгийн түүх юм. Энэхүү түүх нь миний өөрийн бүтээл биш бөгөөд би зөвхөн Монгол хэл рүү орчуулж, уншихад ойлгомжтой болгох үүднээс найруулгыг нь бага зэрэг зассан болно. Түүхийн бүх эрх эх зохиогчид хамаарна.

Туршилтын ослын дараа доктор Роберт Скрантон гэрэл ч үгүй, төгсгөл ч үгүй бодит байдлын завсарт ганцаараа үлдэнэ. Түүнтэй хамт байгаа цорын ганц зүйл нь анивчих жижиг улаан гэрэл. Өдөр хоног жил болон өнгөрөх тусам Роберт гарах замаа төдийгүй өөрийн бие, дурсамж, ухаан санаагаа ч аажмаар алдаж эхэлнэ.

Алтайн цаст уулнаас олдсон хорин жилийн настай зургийн буланд хүний дүрстэй дөрөвхөн пиксел байлаа. Гэвч зургийг томруулж харсан залуу өөрийнхөө үхлийг дуудаж, элсэн цөлийн доор хоригдож байсан зүйл сэрж эхэлнэ.