Tag archive
3 нийтлэгдсэн түүх

1992 онд Мэри гэдэг эмэгтэй smile.jpg нэртэй нэгэн зургийг харснаар амьдрал нь орвонгоороо эргэнэ. Тэр цагаас хойш шөнө бүр инээмсэглэсэн нохой зүүдэнд нь ирж, ердөө ганцхан зүйл шаардана: "Үүнийг цааш тараа." Эх зохиол: Michael Lutz | Анх нийтлэгдсэн: 2010 оны 8 дугаар сарын 27

1940-өөд оны сүүлээр таван улс төрийн хоригдлыг туршилтын хийн тусламжтайгаар арван таван хоног унтуулахгүй байлгажээ. Эхний хэдэн өдөр бүх зүйл хэвийн байсан ч тасалгааны цаанаас сонсогдох дуу чимээ аажмаар намжиж, арван тав дахь шөнө хаалгыг нээхэд судлаачдын төсөөлөөгүй зүйл тэднийг хүлээж байлаа.

Хойд Каролинагийн ойд олон жилийн өмнө хаалгаа барьсан Disney-ийн амралтын газар бий гэх цуурхлыг шалгахын тулд нэгэн залуу ганцаараа Мауглийн ордон руу нэвтэрнэ. Эвдэрч сүйдсэн барилгаас үнэтэй дурсгалын зүйл олно гэж бодсон түүнд “Зөвхөн маскотуудад” гэсэн хаалганы цаана хэзээ ч гадагш гарах ёсгүй зүйл хүлээж байлаа.