Tag archive
5 нийтлэгдсэн түүх

Толгойтын нэгэн хашаанд шинээр гэрлэсэн залуу хос амьдрахаар нүүн оржээ. Гэвч эхнэр нь гэртээ ганцаараа хонох үед орон дээр нь үл таних эр унтаж байхыг харна. Хадам аавтайгаа буцаж ороход гэр хоосон байсан ч тэр шөнөөс эхлэн хөнжил өөрөө хөдөлж, хашаанд тайлбарлахын аргагүй зүйлс давтагдаж эхэлжээ.

Нэгэн жолооч шөнийн замд машинаа түр зогсоогоод буцаж суухдаа хажуудаа үл таних хүүхэн байгааг анзаарна. Тэр хүүхэн хаалгаар ороогүй, нэг ч үг хэлэхгүй бөгөөд жолоочоос өөр хэнд ч харагдахгүй байлаа.

Их Хүрээ орох замдаа муу ёрыг үл тоон нэгэн могой алсан залуу буцахдаа тал биетэй эмэгтэйтэй таарна. Үл таних тэр зүйл түүнийг мориноос нь шүүрэн унагаж, амь өрссөн ноцолдоон эхэлжээ.
Намрын бүрийд Алтанбулагаас Улаанбаатар руу явж байсан хоёр ачааны машины өмнө чармай нүцгэн, зэвхий царайтай залуу хүүхэн гар өргөн зогсоно. Жолооч хаалгаа нээхэд тэр ор мөргүй алга болж, удалгүй зам дээр өөр өөр дүрээр дахин үзэгдэж эхэлжээ.

Чойбалсан хотоос Баян-Уул сум руу шөнөөр явсан ах дүү гурав замын хажуугийн эзгүй цагаан байшинд түр амрахаар зогсоно. Гэвч кабины хаалгыг үл үзэгдэх зүйл дахин дахин балбаж, тэднийг хөдөлмөгц машины гэрэлд цагаан дээлтэй, хувин барьсан хүүхэн зам хөндлөн гарчээ.